Үйлчилгээний газар эзэмшигчдэд · 2027 оны Шинэ жил
Захиалагчид хайж байна.
Танай газар жагсаалтад байна уу?
Байгууллагууд шинэ жилийн заал, багцаа хүний тоо, төсөв, өдрөөр нь энд хайдаг. Цэсээ оруулахад л танай газар тэр хайлтад гарна. Захиалагч танай утас руу шууд залгана — дунд нь хэн ч байхгүй.
- хайлт, 7 хоногт
- 144
- үйлчилгээний газар
- 5
- баталгаажсан багц
- 15
Энэ 7 хоногийн хайлтууд
144- 100–300 хүн
- 100–300 хүн
- 100–300 хүн
- 300+ хүн
- 300+ хүн
- 100–300 хүн
- 300+ хүн
- 30 хүртэл
- 30–100 хүн
- 100–300 хүн
- 100–300 хүн
- 30–100 хүн
Хайлтаас захиалга хүртэл — дунд нь зар ч, зуучлагч ч байхгүй
Та зар бичихгүй, дагагч цуглуулахгүй. Хайж буй хүн шалгуураа оруулахад танай газар тохирвол гарна, тохирохгүй бол гарахгүй. Тийм учраас залгасан хүн бүр бодит захиалагч.
- 1
Байгууллага шалгуураа оруулна
Хэдэн хүн, нэг хүнд хэдэн төгрөг, аль өдөр, тайз дэлгэц хэрэгтэй юу — хайлт ингэж эхэлдэг.
- 2
Танай газар тохирвол гарна
Таны оруулсан багтаамж, багцын үнэ, сул өдөр шалгуурт тохирвол жагсаалтад гарна. Тохирох хувийг нь харуулна.
Цэсний PDF, зургийг AI уншиж багц болгоно — та шалгаад нийтэлнэ
- 3
Харьцуулаад, хадгална
Хайж буй хүн хэд хэдэн газрыг нэг хүнд ногдох үнээр нь зэрэгцүүлж, удирдлагадаа PDF-ээр үзүүлнэ.
- 4
Танай утас руу залгана
Хуудсан дээр тань танай утас, хаяг, газрын зураг. Захиалгыг та өөрийнхөө журмаар баталгаажуулна — бид дунд нь орохгүй.
Зуучлалын шимтгэл, захиалгаас авах хувь байхгүй
Самбар дээрээ 7 хоног бүр харна
Энэ долоо хоногт байгууллагууд юу хайсан бэ
Сүүлийн 7 хоногийн 144 хайлтаас. Бүртгүүлсний дараа яг танай газартай тулгасан дүгнэлт самбарт гарна: аль шалгуурт тохирсон, юугаар алдсан.
Хэдэн хүнээр хайсан
- 100–300 хүн22
- 30–100 хүн15
- 30 хүртэл13
- 300+ хүн10
Аль өдөр хайсан
- 12-р сарын 11 (Ба)1 хайлт
- 11-р сарын 7 (Бя)1 хайлт
Эдгээр өдөр сул бол хуанлидаа тэмдэглээрэй — өдрөөр шүүхэд танайх гарна.
Ямар төсөвтэй
Энэ долоо хоногт мэдээлэл хангалтгүй.
5 / 144
хайлт нэг ч газар олоогүй — эзэнгүй үлдсэн захиалга
Зар байршуулахаас юугаараа өөр вэ
| Сошиал зар, пост | Хүлээн авалт | |
|---|---|---|
| Хэнд харагдах | Дагагчид, санамсаргүй үзэгчид | Шинэ жилийн газар хайж буй байгууллагууд |
| Харьцуулалт | Үзэгч өөрөө ширээний үнийг хүнд хувааж тооцно | Нэг хүнд ногдох үнээр бусадтай зэрэгцүүлж харна |
| Сул өдөр | Утсаар асууж байж мэднэ | Хуанли дээр харагдана, өдрөөр шүүхэд гарна |
| Зардал | Пост бүрт boost, үргэлжилсэн | Нэг удаа 50,000₮, захиалгаас хувь авахгүй |
| Эрэлтийн мэдээлэл | Байхгүй | Хэдэн хүнээр, ямар төсвөөр, аль өдөр хайснаа 7 хоног бүр харна |
Нэг удаа 50,000₮. Дараа нь захиалга бүр 100% танайх.
Сарын хураамж, захиалгаас авах хувь, нууц нэмэлт төлбөр байхгүй. Төлбөрөө нийтлэхийн өмнө Byl.mn-ээр нэг удаа төлнө.
- Хайлт болон төрөл, хүний тооны ангиллын хуудсанд харагдана
- Цэсийг AI уншиж багц болгоно; та шалгаж засаад нийтэлнэ
- Сул өдрийн хуанли, заал хоолны зураг, газрын зураг
- Захиалагч утсаар шууд залгана
- Эрэлтийн дүгнэлт самбар дээр 7 хоног бүр
- Нэг эзэмшигч хэд ч газар бүртгүүлж болно
Онцлох байршил — нэмэлт, хүсвэл
Нүүр хуудасны «Онцлох» хэсэг болон жагсаалтын хамгийн эхэнд. Төрөл бүрт 8 байр — сул байр цөөрөх тусам үнэ нэмэгддэг тул эрт авсан нь хямд.
7 хоног
30,000₮
эхний байр
14 хоног
50,000₮
эхний байр
30 хоног
90,000₮
эхний байр
Шинэ жилийн эвент нэмэх үнэгүй, ямар ч газарт болж болно.
Түгээмэл асуултууд
Ямар газар бүртгүүлж болох вэ?
Шинэ жилийн хүлээн авалт, үдэшлэг хийдэг ресторан, эвент хол, хүлээн авалтын танхим, лаунж, паб, хаус, амралтын газар. Нэг эзэмшигч хэд ч газар бүртгүүлж болно.
50,000₮ нь юуны төлбөр вэ? Сар бүр төлөх үү?
Нэг газрыг нийтлэх нэг удаагийн төлбөр. Сарын хураамж, захиалгаас авах хувь байхгүй. Онцлох байршил бол тусдаа, хүсвэл авна.
Захиалга яаж ирэх вэ?
Захиалагч танай хуудаснаас утасны дугаарыг тань үзээд шууд залгана. Та захиалгаа өөрийнхөө журмаар баталгаажуулна — бид дунд нь орохгүй.
Цэсээ яаж оруулах вэ?
Цэсний PDF эсвэл зургаа байршуулна. AI багц бүрийн нэр, нийт үнэ, хүний тоо, 1 хүнд ногдох үнийг гаргаж өгнө. Та шалгаж засаад «Баталгаажуулах» дарсны дараа л нийтэд харагдана.
Үнэ, сул өдрөө хэзээ ч өөрчилж болох уу?
Болно. Самбараасаа багц, үнэ, зураг, сул өдрийн хуанлиа хүссэн үедээ засна — өөрчлөлт шууд нийтлэгдэнэ.
Шинэ жилийн эвент зохион байгуулдаг бол?
Эвент нэмэх нь үнэгүй, газар бүртгүүлэх шаардлагагүй. Тоглолт, үдэшлэгээ огноо, тасалбарын үнэ, уран бүтээлчтэй нь нэмбэл «Эвентүүд» хуудсанд гарна.
Хайлт одоо явагдаж байна. Дараагийн нь танайхыг олог.
Утасны дугаараараа бүртгүүлээд цэсээ оруулахад л болно — 10 минут.